Барилгын гадна бүтээц, дулаалгын ажил, инженерийн шугам сүлжээний угсралт зэрэг барилгын гүйцэтгэл эрчимжиж, орон сууцны эрэлт нэмэгддэг намрын улиралд зохион байгуулагддаг 38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart …” уриа дор 2025 оны 9-р сарын 12-14-ны өдрүүдэд Буянт-Ухаа ордонд зохион байгуулагдана.
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойн хүрээнд “Барилгачдын өдөр-2025” өдөрлөгийг 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн Соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр зохион байгуулах гэж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, түгжрэлийг сааруулах зорилгоор Засгийн газар "20 минутын хот байгуулах" зорилго тавьж, ажлыг эхлүүлсэн нь урагштай байна. Тодруулбал, "Сэлбэ" хот орон сууцжуулах төслийн сүүлийн таван багц тендерийг зарлахад дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж, давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлснийг нийслэлээс өчигдөр зарласан. Уг багцад инженерийн шугам сүлжээ, орон сууцны барилга, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт болох Сэлбэ хотын гол хэсгийг бүрдүүлэх төслийн ажлууд багтаж байгаа юм.
Түүхэн дэх хамгийн өндөр барилгуудыг танилцуулж байна
Монголчууд бид нэг мод таривал энэ насны буян хоёр мод таривал хойд насны буян хэмээн билэгшээдэг билээ. Тиймдээ ч "ЦАМХАГ КОНСТРАКШН" ХХК-ийн хамт олон бид “ТЭРБУМ МОД” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023.05.17-ны өдөр нийт ажилтнуудыг хамруулсан арга хэмжээг зохион байгуулж ажилтан тус бүр 1 улиас, 1 хайлаас модыг Налайх дүүргийн "БҮС" нуурын орчимд тарьж суулгалаа.