БИД БАРИЛГА УГСРАЛТ, ИХ ЗАСВАР, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХУДАЛДАА БОЛОН ЦАХИЛГААН ШАТ НИЙЛҮҮЛЭЛТ, УГСРАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 24 ДЭХ ЖИЛДЭЭ ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ТУРШЛАГАТАЙ КОМПАНИ ЮМ. МАНАЙ ЧАДВАРЛАГ ИНЖЕНЕРҮҮДИЙН БАГ САЛБАРЫН ШИНЭ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭН, ОРЧИН ҮЕИЙН ИНТЕРЬЕР, ЭКСТЕРЬЕР ДИЗАЙН БОЛОН ЦАХИЛГААН, САНТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ, ЧАНАРТАЙ ШИЙДЛЭЭР ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.
Барилга угсралт, их засвар, барилгын материал нийлүүлэлтийн чиглэлээр "ЦАМХАГ КОНСТРАКШН" ХХК үүсгэн байгуулагдав
Беларусь улсын "МОГИЛЕВЛИФТМАШ" брэндийн машины өрөөгүй цахилгаан шат (лифт)-г албан ёсны дистрибьюторийн эрхтэйгээр импортлон, хуучны орон сууцны барилгуудын ашиглалтын хугацаа дууссан цахилгаан шатнуудын шинэчлэлийн ажлыг эхлүүлэв
БНХАУ-ын Шанхай, Куншан хотуудын "KOYO ELEVATOR" болон "AUTORS ELEVATOR" үйлдвэрийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн эрхтэйгээр лифт нийлүүлэлт, угсралт, засвар үйлчилгээний ажлын цар хүрээг тэлэв
"АСЕМ ВИЛЛА" хотхоны барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллав
Баянзүрх дүүрэг, хэвтэн эмчлүүлэх, төрөх 150 ортой "АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР"-н барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгөв
Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн 1500 суудал бүхий сургуулийн барилгыг ашиглалтад оруулав
"Тогос Гоёл" ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах "Марал" эрүүл мэндийн төвийн барилгыг ашиглалтад оруулав
Боловсролын Яамны захиалгатай, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр 320 суудалтай Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга, гадна тохижилт, ногоон байгууламжийг гүйцэтгэн хүлээлгэж өгөв
НЗДТГ-н захиалгатай, Азийн Хөгжлийн Банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Улаанбаатар ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн эхний 110 айлын эко ногоон орон сууцны барилга EDGE олон улсын сертификаттай угсралтын ажлыг дуусгаж улсын комисст хүлээлгэн өглөө
"СҮҮБ" ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт "Easy Meat" мах боловсруулах шинэ үйлдвэрийн барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Энэхүү үйлдвэр нь Монгол улсын хүнсний салбарт архитектур болон барилга байгууламжийн шинэ стандартыг тогтоосон орчин үеийн бүтээн байгуулалт юм. Барилгын төлөвлөлт, дотоод зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцсэн, нян бактери үржихгүй тусгай материал, технологиор шийдсэн нь хүнсний аюулгүй байдлыг бүрэн (100%) хангасан болно.
Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газрын захиалгаар БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт зоорьтой 3 давхар, 640 суудалтай, 2 спорт заал, урлаг заал, багш ажилчдын өрөө, гал тогоо, 25 анги танхим бүхий Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөв.
Барилгын салбарын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд барилга угсралтын үйл ажиллагаанд гаргасан ажлын амжилтаараа тэргүүлэн Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсний 87 жилийн ойгоор Шилдэг аж ахуйн нэгж шагналыг хүртэж байв