- ЗАХИАЛАГЧ: Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар
- АШИГЛАЛТАД ОРУУЛСАН ОН: 2026
- ХҮЧИН ЧАДАЛ: 640-н суудалтай, 16 хичээлийн танхим, номын сан, багш ажилчдын өрөө, эмчийн өрөө, гал тогоо, 2 спорт заал, урлаг заал бүхий зоорьтой 3 давхар барилга
- НИЙТ ТАЛБАЙ: 5,869 м.кв талбайтай 2 блок барилга
- ЗАХИАЛАГЧ: "СҮҮБ" ХХК
- АШИГЛАЛТАД ОРУУЛСАН ОН: 2025
- БАРИЛГЫН БҮТЭЦ: Үйлдвэрийн барилгын хана, таазыг хүнсний үйлдвэрлэлд тусгайлан зориулсан, нян ба бактери үржих боломжгүй, олон улсын стандартад нийцсэн полиуретан (PU/PIR) дүүргэлттэй сэндвич хавтангаар барьсан
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ШАЛ: Үйлдвэрийн бүх дамжлагын шал нь хүнсний салбарын чанд шаардлагыг хангасан полиуретан болон эпокси цутгамал шалтай. Ус, цус, химийн бодист тэсвэртэй: Махны шүүс, цус болон өдөр тутмын ариутгалын хүчтэй бодисуудад идэгдэж, зэврэхгүй.
Заадалгүй, цул бүтэц: Бетон шал шиг цуурахгүй, заадал гарахгүй тул доороо нян үржих орчин бүрдэхгүй. Мөн ажилчдын аюулгүй байдлыг хангасан хальтиргаанаас хамгаалсан гадаргуутай.
- БАРИЛГЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ: Үйлдвэрийн барилга дотор агаарын сэлгэлт, температурыг маш нарийн хянадаг тусгай HVAC (Үлээх, сорох агааржуулалтын систем) суурилуулсан
- ХӨРГӨХ ӨРӨӨНҮҮД: Барилгын тодорхой хэсгийг аварга том хөргүүр, хөлдөөгч хэлбэрээр шийдсэн
Үйлдвэрийн барилга нь бүхэлдээ Европ стандартын дагуу баригдсан тул гаднаас ямар нэгэн хортон шавьж, мэрэгч, тоос шороо нэвтрэх боломжийг хаалга, цонх, агааржуулалтын хоолой бүрийн түвшинд хааж өгсөн, битүүмжлэл өндөртэй объект юм.
- ТӨСЛИЙН НЭР: Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл
- ЗАХИАЛАГЧ: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
- САНХҮҮЖҮҮЛТ: Азийн Хөгжлийн Банк
- АШИГЛАЛТАД ОРУУЛСАН ОН: 2025
- ХҮЧИН ЧАДАЛ: 110 айлын эко систем бүхий граштай 4 давхар орон сууц
- НОГООН БАРИЛГЫН EDGE СТАНДАРТ: Барилга нь олон улсын Ногоон барилгын сертификат болох EDGE стандартыг хангана. Энэ нь эрчим хүч болон усны хэрэглээг хамгийн багадаа 20% хэмнэнэ гэсэн үг юм
- ӨНДӨР ТҮВШНИЙ ДУЛААН ТУСГААРЛАЛТ: Монголын эрс тэс уур амьсгалд зориулж ханын дулаалгыг стандартын хэмжээнээс зузаан, дулаан алдагдалгүй (термо-гүүргүй) технологиор шийдсэн. Цонхнууд нь 3 давхар шилтэй, вакуум байна
- ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАР: Уур амьсгалын өөрчлөлт, зуд, үер, газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар инженерийн дэд бүтцийг (дулаан, ус, бохир, цахилгаан) иж бүрэн шийдсэн
- ЗАХИАЛАГЧ: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
- АШИГЛАЛТАД ОРУУЛСАН ОН: 2017
- ХҮЧИН ЧАДАЛ: 1,500 суудалтай, 3 блок бүхий, зоорьтой 3 давхар барилга
- ОНЦЛОГ: Барилгын гадна тал улаан өнгийн өнгөлгөөний хавтан болон шилэн фасад хосолсон, гадна дулаан, цэвэр ус, цахилгаан холбоо төвийн төвлөрсөн эх үүсвэртэй.