Төсөл төлөвлөлтөөс эхлэн барилгын ажил дуусах хүртэлх бүх үе шатыг хариуцан гүйцэтгэнэ. Манай баг инженерийн тооцоолол, материалын сонголт, ажлын хуваарь зэргийг өндөр түвшинд зохион байгуулж, чанартай, найдвартай барилга бүтээн байгуулдаг.
Бид хуучин барилгын засвар, шинэчлэлт, инженерийн сайжруулалт, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүд, сургууль, эмнэлэг, оффис, орон сууц, худалдааны төв зэрэг барилгын нэмэлт өргөтгөл болон дотор, гадна орчны өнгө төрхийг сэргээн захиалагчийн хүсэлд нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэнэ.
Барилгын салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед цахилгаан шат (лифт) нь бидний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэглээ болоод байна. Манай компани аюулгүй ажиллагааны стандартыг чанд баримтлан, лифтний угсралт, суурилуулалтыг чанартай гүйцэтгэхийн зэрэгцээ сар бүрийн тогтмол үзлэг, оношилгоо, техникийн магадлалыг бүрэн хийж, найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.
Урсдаг шат нь худалдаа, үйлчилгээний төвүүдийн хөл хөдөлгөөнийг зохицуулах, аюулгүй бөгөөд тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэгч гол шийдэл юм. Бид олон улсын стандартад бүрэн нийцсэн, дуу чимээ багатай, дэвшилтэт технологи болон шинэлэг материалаар бүтээгдсэн урсдаг шатыг санал болгож байна. Энэхүү шийдэл нь таны бизнесийн орчныг улам үнэ цэнтэй, тав тухтай болгоход тусална.
Ачааны лифт нь үйлдвэр, агуулах, худалдааны төв болон барилга байгууламжийн логистикийн үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай явуулах гол тулгуур юм. Манай ачааны лифтнүүд нь олон улсын аюулгүй ажиллагааны стандартыг бүрэн хангасан, даац ихтэй, эдэлгээ даах чадвартай төдийгүй дуу чимээ багатай, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологиор бүтээгдсэн бөгөөд таны бизнесийн бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын явцыг хөнгөвчлөхөд тусална.
Хүнд даацын лифт
Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд нь 24/7 тасралтгүй ажиллах өндөр хариуцлагатай орчин билээ. Тиймээс манай эмнэлгийн зориулалттай лифтнүүд нь цаг хугацаатай уралдан өвчтөнийг яаралтай бөгөөд саадгүй тээвэрлэх хэрэгцээг бүрэн хангаж, хамгийн тав тухтай, тогтвортой ажиллагааг үзүүлдэг. Шинэ үеийн ухаалаг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон уг лифт нь нян бактер устгагч, агаар цэвэршүүлэгч системтэй төдийгүй харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль үсэг, аудио тайлбартай тул эрүүл мэндийн салбарын хамгийн найдвартай, хүртээмжтэй шийдэл байх болно.
Лифтгүй амины орон сууц болон ашиглалтад орсон барилга байгууламжид цахилгаан шат шинээр төлөвлөх, угсрах инженерийн цогц шийдлийг бид санал болгож байна. Архитектур, интерьерийн шийдэл болон захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн бүхээгний дизайныг оновчтой төлөвлөхөөс гадна, барилгын үндсэн бүтээц, даацын элементүүдэд нарийвчилсан тооцоолол хийж, инженерийн болон аюулгүй ажиллагааны стандартыг чанд баримтлан гүйцэтгэнэ.