Хэрэгжүүлсэн төслүүд

БЗД, 14-Р ХОРОО, 640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛЬ

БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаанхуаран хотхоны хойно 640-н хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг улсын комисс хүлээн авлаа. Тус сургуулийн барилга нь нийт 5,869 м.кв талбай бүхий 39.9м×16.0м, 22.5м×15.8м, 33.9м×16.0м хэмжээтэй гурван блок барилга бөгөөд 16 хичээлийн танхим, номын сан, багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад өрөөнөөс бүрдсэн ,спорт заалны 2 барилга нь тэнхлэгээрээ 30.0м×18.0м хэмжээтэй, 18.0м×12.0м хэмжээтэй орчин үеийн стандартад нийцсэн сургууль юм

БАЯНХОШУУ ДЭД ТӨВИЙН ЭКО НОГООН ОРОН СУУЦ

Улаанбаатар ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн эхний 110 айлын эко ногоон орон сууцны барилгыг дуусган хүлээлгэн өгсөн бөгөөд тус барилга нь дулаан хангамж, усан хангамж, эрчим хүчний хэрэглээний ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлсэн байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загварыг бий болгож байгаа юм.

"ЭРДМИЙН ОРГИЛ" ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

320 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилга, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажил

ХО ШИ МИНИЙ НЭРЭМЖИТ 14-Р СУРГУУЛЬ

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Офицеруудын ордны замын урдхан талд төв зам дагуу байрлах тус сургуулийн барилга 75х32м А,В,С гэх 3 хэсэг блок бөгөөд А блок нь зоорийн давхар бүхий 3 давхар барилга болно. Гадна дулаан, цэвэр ус төвийн төвлөрсөн эх үүсвэртэй , цахилгаан холбоо мөн адил төвийн шугамнаас холболт хийгдсэн болно.